by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Санал асуулгад идэвхтэй оролцоно уу. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын даатгуулагчийн хариуцан төлөх төлбөрийн хэмжээг тогтоох тухай

2019/12/25    2466 Үзсэн   

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын даатгуулагчийн хариуцан төлөх төлбөрийн хэмжээг тогтоох тухай

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.9.9, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2017 оны 27 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл дүрэм”–ийн 3 дугаар зүйлийн 3.2.5 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

  1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4, 6.1.9, 6.1.12-т заасан даатгуулагчийн хариуцан төлөх өдрийн эмчилгээ, үйлчилгээ, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн хэмжээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.11, 15.1.13-т заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагууд 15 хувь, эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.5, 15.1.7, 15.1.8, 15.1.10 -т заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагууд 10 хувь байхаар тус тус тогтоосугай.
  2. 2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан даатгуулагчийн хариуцан төлөх хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн хувийн хэвшлийн байгууллагуудад /нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг чиглэлтэй бол/ 15 хүртэлх хувь, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх бусад хувийн хэвшлийн байгууллагуудад 10 хувь байхаар тус тус тогтоосугай.
  3. Энэхүү тогтоолоор баталсан өдрийн эмчилгээ, үйлчилгээ, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ авсан даатгуулагчийн хариуцан төлөх төлбөрийн хэмжээг мөрдөн ажиллахыг эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмнэлгүүдийн захирал /дарга/ нарт даалгасугай.
  4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2015 оны  сарын өдрийн 19 дүгээр тогтоолыг мөрдөхгүй байх, уг тогтоолыг хүчингүй болгох тухай саналыг Нийгмийн  даатгалын Үндэсний зөвлөлд хүргүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн Ажлын албанд үүрэг болгосугай.
  5. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.

 

ДАРГА                                        Д.САРАНГЭРЭЛ

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй