by
1800-1363

Бидний тухай

Эрхэм зорилго

Эрхэм зорилго

Монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын тогтвортой санг бүрдүүлэн, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий менежментийг хэрэгжүүлэхэд оршино.

 

Эрхэмлэх үнэт зүйлс

  • Даатгуулагчийг дээдэлсэн, үйлчлүүлэгч төвтэй байх;
  • Бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах;
  • Тэгш хүртээмжтэй байх;
  • Нээлттэй байж хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллах;
  • Мэргэшсэн, өндөр чадвартай байх;
  • Шинийг эрэлхийлэгч байх.

 

Тэргүүлэх чиглэл

  • Даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ худалдан авдаг, хэрэглэгч, үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоог бүрдүүлэх;
  • Байгууллагын дотоод, гадаад харилцааг өргөжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалан даатгуулагч төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх;
  • ЭМДЕГ нь даатгуулагчдад нээлттэй, ил тод, хариуцлагатай байдлыг хангаж сайн засаглалын зарчмыг баримталж, даатгуулагчийн эрхийг дээдэлсэн, тэдний эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн, чанартай, үр дүнтэй, аюулгүй тусламж, үйлчилгээг үзүүлж, болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах;
  • Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа нь нотолгоонд тулгуурласан, нийгмийн түншлэл, зөвшилцлийг хангахуйц байнгын тасралтгүй байх;
  • ЭМДЕГ болон салбар нэгжүүдтэй холбогдсон мэдээллийн нэгдсэн цахим сүлжээ, мэдээллийн цахим сан бүрдүүлэх.

 

Стратегийн зорилт

  • Даатгалын хамралтыг нэмэгдүүлэн сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, шимтгэл төлөлтийг идэвхжүүлэх, ялангуяа албан бус сектор, ажилгүй иргэд рүү хандсан үйл ажиллагааг сайжруулах;
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчийн даатгалын санхүүжилтийн төсөв, нэхэмжлэл шалгах үйл ажиллагааг сайжруулан зардлыг хянах, үр ашгийг нэмэгдүүлэх;
  • Даатгалын тусламж, үйлчилгээний багцыг үр дүнтэй удирдаж, сангийн орлого, зарлагын тэнцвэрийг хадгалах, сангийн зардлын хэтийн тооцоонд актуар тооцоолол, шинжилгээ хийж, шимтгэлийн хувь, хэмжээг зохистой түвшинд тогтоох талаар бодлогын хувилбаруудыг боловсруулж, холбогдох байгууллагад санал хүргүүлэх;
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртгийн судалгаанд үндэслэн тусламж, үйлчилгээний өртөг тооцох нэгдсэн аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэх замаар бодит тарифыг бий болгох;
  • Эрүүл мэндийн даатгалын болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай холбогдсон мэдээллийн технологийн дэд бүтцийг бий болгон, хөгжүүлэх, даатгуулагчийн эрүүл мэндийн мэдээллийг цахим болгох;
  • Тусламж, үйлчилгээний хяналт үнэлгээний үйл ажиллагааны хүрээг өргөжүүлж, чанарын шалгуур үзүүлэлтийг сайжруулах, тусламж, үйлчилгээний чанарын хяналт, үнэлгээг цахим мэдээ, мэдээлэлд суурилан нэгдсэн журмаар хэрэгжүүлдэг тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх;
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчийг чанарт үндэслэн сонгох, тусламж, үйлчилгээний чанарыг урамшуулдаг механизмыг нэвтрүүлэх;
  • Өвчтөний нас, оношийн код, эмчилгээ, хэрэглэсэн эмийн талаарх мэдээ бүхий цахим тогтолцоог бий болгох, байцаагч эмч нар Оношлогоо, эмчилгээний стандарт удирдамжийн дагуу тусламж үйлчилгээ үзүүлээгүй тохиолдлууд дээр тусгайлан шалгах нөхцлийг бүрдүүлэх;
  • Эрүүл мэндийн даатгалын оролцогч талуудтай үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, даатгалыбайгууллагын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, санхүүжилтийн мэдээллээ ил тод, шилэн байлгах;
  • ЭМДЕГ нь манлайлал, удирдлагыг бэхжүүлэх, байгууллагын дотоод удирдлага, манлайллын шинэ зарчмуудыг нэвтрүүлж салбар, нэгж хоорондын үр дүнтэй харилцааг бий болгох;
  • ЭМДЕГ нь даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай гэрээ байгуулах замаар чанарын удирдлага, санхүүжилтийн харилцааг зохицуулах;
  • Нийгмийн маркетингийг хэрэгжүүлэх, вэб хуудсаар даатгуулагчид үзүүлж буй тусламж үйлчилгээ, тариф, хамтын төлбөрийн мэдээллийг байршуулж тогтмол шинэчилж, мэдээлэх;
  • Даатгуулагч төвтэй, ээлтэй үйлчилгээг хэрэгжүүлэх,  даатгуулагчийн эрх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийн талаар тогтмол мэдээлэх, даатгуулагчаас цахимаар өргөдөл, хүлээн авах, шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж, өвчтөний сэтгэл ханамжийн судалгааг тогтмол хийх

Санал хүсэлт

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй