Даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчим үйлчилдэг бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн даатгал чиглэгддэг.
“Эрүүл мэндийн даатгал” гэж эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
Эрүүл мэндийн даатгал нь таны эрүүл мэндээс үүссэн санхүүгийн эрсдлийг хуваалцана.
Даатгуулагчийн үүрэг:
Даатгуулагч“Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-аар тогтоосон хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тогтоосон заасан хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх үүрэгтэй. Мөн даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрх үүснэ.
Шимтгэл төлж буй хэлбэрээр нь шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг болон төр хариуцан төлж буй даатгуулагч гэж 2 ангилж болно.
Шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагчид:
- Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч
- Малчин
- Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн
- Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хамаарна
Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид
- 18 хүртэлх насны хүүхэд
- Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
- Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
- Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
- Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
- Ял эдэлж байгаа ялтан зэрэг иргэд тус тус хамаардаг
Шимтгэлийн тухайд:
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар бүлэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан зааж өгсөн бөгөөд шимтгэлийн хувь хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталдаг юм. Тухайн жилд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шалтгаалан жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал 2016 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 мянган төгрөг байсан бол 2020 онд 420 000 төгрөг болж өөрчлөгдсөн.
Шимтгэлээ өөрөө төлж буй буюу Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн төлөх шимтгэлийн тухайд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувь байх ба ажил олгогч-2% даатгуулагч-2%-ийг тус тус хариуцан төлнө.
Бусад хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн, Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%–иар тус тус өөрөө төлнө.
Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%–иар, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, ял эдэлж байгаа ялтан нарын тухайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2% иар тус тус төрөөс буюу улсын төсвөөс хариуцан эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэн төлдөг юм.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ