by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ЭМД-ын сангаас хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчлэн батлах гэж байна. 2019 оны 06-р сарын 05-ны дотор саналаа ирүүлнэ үү.

2019/05/31    7627 Үзсэн   

  ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ

БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЗАХИРАЛ НАРТ

Хүсэлт хүргүүлэх тухай

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2018 оны 12-р сарын 27-ны өдрийн 24-р тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс улс орон даяар даатгалын гэрээ бүхий 1017 эмийн сангаар дамжуулан мөрдөж эхэлсэн. Жагсаалтад насанд хүрэгчдийн 170 ерөнхий нэршлийн 638 эмийг 20-80% хүртэл, хүүхдийн 59 ерөнхий нэршлийн 174 нийт 812 худалдааны нэрийн эмэнд дунджаар 50%-80% үнийн  хөнгөлөлтийг үзүүлж байна.

Уг тогтоолд эмийн үнийн дээд хязгаарын судалгаа хийж, шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах талаар судалж байгаа тул дараах мэдээллийг нотолгооны хамт ирүүлнэ үү. Үүнд:

  • Байгууллагын албан хүсэлт /эх хувь/;
  • Тухайн байгууллагын албан ёсоор ханган нийлүүлдэг эмийн үнийг зардал тус бүрээр задлан (үйлдвэрийн болон импортын өртөг үнэ (bill of landing, invoice), тухайн үеийн валютын ханшаар бодсон дүн, татвар, бөөний үнийн нэмэгдэл, жижиглэнгийн үнийн нэмэгдэл болон бусад үнэ өссөн зардлыг нотолсон баримт) холбогдох байгууллагын баталгаажуулсан хуулбар нотолгооны хамт хавсарган өгөх;
  • Эмийн бүртгэлд өөрчлөлт орсон тохиолдолд нотлох баримтын хуулбар хувь;
  • Уг жагсаалтаас хасуулах эмийг тайлбарын хамт.

Уг саналыг 2019 оны 06 дугаар сарын 05-ны дотор яаралтай ирүүлж бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.

 

Хүндэтгэсэн                                                             Ч.Алтанхуяг

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй