by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2019/02/15    3998 Үзсэн   

“ЖАГСААЛТ, ӨРТГИЙН ЖИН, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ” ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛЫН           ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон нийгмийн даатгалын, санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно.” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам”-ыг мөрдөж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчийн тусламж, үйлчилгээний  зардлын төлбөрийг гүйцэтгэхдээ 1994-2006 он хүртэл үйлчлэх хүрээний нэг даатгуулагчаар тооцон урьдчилан төлөх аргыг ашиглаж байсан бол 2006-2010 он хүртэл өртөг ойролцоо 22 оношийн бүлгээр, 2010-2015 онд 3000 орчим оношийг өөр хоорондоо хамааралтай 115 бүлгээр, 2015 оноос хууль батлагдсантай холбоотой тусламж, үйлчилгээний багц, нэр төрөл нэмэгдэж, өртөг ойролцоо оношийн хамааралтай 122 бүлгээр ангилан төлбөр тооцоо гүйцэтгэж байна.

Дээрх тогтоолыг мөрдөж эхэлсэнээс хойш Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон олон удаагийн нэмэлт өөрчлөлтүүд болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд нийцүүлэн “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний жагсаалт, өртгийн жин, журам”-ыг дээрх хуулиудад нийцүүлэн зайлшгүй шинэчлэн батлуулах шаардлага бий болсон тул тогтоолын болон журмын  төслийг боловсруулан санал авч байна.

 

 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй