by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Санал асуулгад идэвхтэй оролцоно уу “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай ЭМДҮЗ-ийн тогтоол

2019/05/19    3461 Үзсэн   

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2019 оны …..дугаар                                              Дугаар …                                     Улаанбаатар хот

сарын ….. –ны өдөр

       “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг  эрчимжүүлэх тухай

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.7 дахь заалт,  9.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.9 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 5.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

  1. Элэгний вирус /B,C/-ийг илрүүлэх шинжилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг 3,500 /гурван мянга таван зуун/ төгрөгөөр, элэгний вирус /B,C/ эерэг илэрсэн тохиолдолд баталгаажуулах шинжилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг 5,000-10,000 /таван мянгаас арван мянга/ төгрөгөөр тус тус тогтоосугай.
  2. Элэгний вирус /B,C,D/-ийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нэг удаагийн зардлын төлбөрийн дээд хязгаарыг хагас автоматаар тодорхойлоход 80,000 /наян мянга/ төгрөг, бүрэн автоматаар тодорхойлоход 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөг байхаар тус тус тогтоож, даатгуулагчиийг улиралд нэг удаа хамрагдах нөхцөлөөр хангасугай.
  3. “Элэгний С вирусийн эсрэг эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г хавсралтаар  баталсугай.
  4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Ч.Алтанхуяг/-т даалгасугай:
  • 4.1 Элэгний С вирусийн эсрэг эмийн эмчилгээ хийх эрх бүхий эмчид системд нэвтрэх эрхийг олгох;
  • 4.2 Элэгний вирус /B,C,D/-ийн идэвхжил тодорхойлох эрүүл мэндийн байгууллагуудыг сонгон шалгаруулж гэрээ байгуулан, зардлын төлбөрийг нь гүйцэтгэлээр  тооцон санхүүжүүлэх;
  • 4.2 Энэ тогтоолоор батлагдсан тусламж, үйлчилгээний эрүүл мэндийн

даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг үндэслэн холбогдох програм хангамжид өөрчлөлт оруулах;

  1. Илрүүлэх шинжилгээ хийж буй  эрүүл  мэндийн  байгууллагууд нь  холбогдох

стандарт, Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эмнэлзүйн удирдамж, заавар, журмын дагуу оношилгоо, шинжилгээг хийж, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхи санаачлагатай, шуурхай ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудын дарга /захирал/ нарт даалгасугай.

  1. Даатгуулагчдад гепатит  В, С  вирусын  халдвар  илэрсэн  тохиолдолд  Эрүүл

мэндийн асуудал асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох эмнэлзүйн удирдамж, заавар, журмыг чанд баримтлан ажиллах, холбогдох тайлан мэдээг эрүүл мэндийн даатгалын байгууллагад улирал бүр ирүүлж, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хариуцлагатай ажиллахыг  В, С вируст гепатитыг эрт илрүүлэх, тандах, оношлох, эмчлэх эрх бүхий эмч нарт даалгасугай.

  1. Гепатит В, С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг холбогдох стандарт,

Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эмнэлзүйн удирдамж, заавар, журмын дагуу хийж, даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, нотолгоонд үндэслэсэн, чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг үзүүлэхийг эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий лабораториудын дарга /захирал/ нарт даалгасугай.

 

  1. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.
  2. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын

үндэсний зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

                ДАРГА                                                                    Д.САРАНГЭРЭЛ

 

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй