by
1800-1363

Мэдээ мэдээлэл

“Нэхэмжлэлийн хяналт-тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг үргэлжилж байна

2021/10/28    564 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар даатгуулагч-иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэлгүй, ил тод, хариуцлагатай хүргэх зорилгоор албан хаагчдаа чадавхжуулах, ажлын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлийн тогтвортой төрийн албыг төлөвшүүлэхэд анхааран ажилладаг.

Энэ хүрээнд өнөөдөр ТҮЧТХГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтэсээс “Нэхэмжлэлийн хяналт-Тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгийг ЭМДЕГ-ын газар, хэлтэсийн удирдлага, ахлах мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгээр ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд тулгарч буй бэрхшээлүүд, даатгалын хууль тогтоомжтой холбоотой анхаарах асуудлууд, нэхэмжлэлийн цахим хяналт болон тэдгээрт газар, хэлтэсүүдийн чиг үүрэг, хоорондын уялдаа холбоо ямар байх талаар хэлэлцсэн юм.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй