by
1800-1363

Мэдээ мэдээлэл

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ҮЕД ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА

2021/09/15    550 Үзсэн   
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ҮЕД ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА
Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан “Коронавируст халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ батлах тухай” тушаал батлагдсан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Ковид-19-ийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлийг хянаж санхүүжилтийг олгож ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар /9 сарын 15/ ЭМД-ын сангаас уг тусламж, үйлчилгээнд 175,243,844,140 төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Үүнд:
📌 Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд 144,383,030,600 төгрөг,
📌 Дархлаажуулах үйл ажиллагаанд 19,242,728,040 төгрөг,
📌 Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээнд 6,937,476,000 төгрөг,
📌 Тандалтын зорилгоор сорьц цуглуулахад 349,674,500 төгрөг
📌 Сорьц шинжлэхэд 4,330,935,000 төгрөгийн санхүүжилтийг тус тус шийдвэрлэн ажиллалаа.
No photo description available.No photo description available.No photo description available.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй