by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Коронавируст халдвартай иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэл ирүүлэх тухай

2021/05/05    3068 Үзсэн   

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 сарын 28-ны өдрийн А/257 тоот тушаалаар Коронавируст халдвар /КОВИД-19/-тай иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлийг баталсан. Уг тушаалын нэг, хоёр, гуравдугаар хавсралтуудад заасан эмнэлгүүд Коронавируст халдвар /КОВИД-19/-тай иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг дараах байдлаар манай газарт илгээнэ. 

            Дээрх ажиллагааны явцад эмнэлгийн баримт бичиг “Өвчний түүх”-ийг татан авах шаардлагатай байгаа ч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тусгайлан гаргасан хүснэгтээр мэдээллийг  авна.

            Эмнэлгүүдээс 4 дүгээр сарын тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг хүлээн авах эцсийн хугацаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн өдрийн 23.59 цаг бөгөөд цаашид сар бүрийн 05-ны өдрийн 23.59 цагийн дотор өмнөх сарын нэхэмжлэлийг хүлээн авах болно.

            Танай нэхэмжлэлийн  мэдээллийг INVOICE@EMD.GOV.MN цахим хаягаар хүлээн авах ба нэхэмжлэх ирүүлэх хүснэгтийн мэдээллийг  манай газрын веб сайтад байршуулсан https://www.emd.gov.mn/wp-content/uploads/emd_uploads/zar/2021/Husnegt-covid.xlsx  линкээс татаж ашиглана уу.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй