by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах Булган, Орхон аймгийн эмнэлэг, рашаан сувиллын жагсаалтыг баталлаа.

2018/06/05    3215 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/58 тоот тушаалаар Булган, Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын  сангаас зардлын төлбөрийг хариуцах сонгон шалгаруулалтад шинээр доорх нэр бүхий рашаан сувилал, эмнэлгүүд шалгарлаа. Үүнд:

  • “Медипас” эмнэлэг
  • “Очир увидас”эмнэлэг
  • Гранд мэд эмнэлгийн харьяа “Баатар ван” рашаан сувилал

-Орхон аймгийн Монгол-Японы хамтарсан“Медипас” эмнэлэг нь Япон улсын менежментээр эрүүл мэндийн үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх зорилготой  2016 онд ашиглалтад орсон. Тус эмнэлэг нь яаралтай тусламж, дүрс оношлогоо, мэс засал,амбулатори, хэвтэн эмчлүүлэх, урьдчилан сэргийлэх, нэгдсэн ариутгал, гастроэнтерологи, лаборатори гэсэн бүтэцтэй үйл ажиллагаа явуулж байна. Медипас эмнэлэг нь 2017 онд элэгний С вирусын идэвхжил тоолох шинжилгээ хийх сонгон шалгаруулалтад тэнцэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь хариуцан 5973 даатгуулагчдад элэгний С вирусын идэвхжил тоолох шинжилгээ хийсэн байна.

“Очир увидас” эмнэлэг нь Орхон аймагт 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд уламжлалт анагаах ухаан, нөхөн сэргээх чиглэлээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна.

Булган аймгийн Хутаг-өндөр суманд байрлах“Баатар ван” сувилал нь жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулдаг ба нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээн авах чадал бүхий орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн цогцолбор юм.

“Эрүүл мэндийн даатгалын тухай” хуулинд зааснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын төлбөрөөс 74 000-470 000 төгрөгний хөнгөлөлт, рашаан сувиллаар үйлчлүүлэх иргэд, даатгуулагч нь уламжлалтын тусламж, үйлчилгээний 117 000 төгрөг, сэргээн засах тусламж,эмчилгээний 110 000 төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас тус тус эдлэх юм.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй