Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагын эрх бүхий эмч /судлаач/ нар “Эрүүл мэндийн даатгалын цахим систем”-д нэвтэрч хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичиж байгаа. Цахим системд нэвтрэх эрхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/141 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах гэрээ”-г Тамгын газартай байгуулж эрх олгогддог болохыг анхаарна уу.
Жич: Гэрээг нэг хуудсанд 2 талд нь багтаан хэвлэж, эмчийн лицензийн хуулбар, ажилд томилогдсон тушаалын хуулбарыг гэрээнд хавсаргана.
Гэрээний загварыг ЭНД ДАРЖ татаж авна уу.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР