Монгол улсын засгийн газрын “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээ хийх ажлын хэсгийн ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн зөвлөх Петер Ковлеи, мэргэжилтэн Поли Чан нар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллалаа.
Уулзалтанд Эрүүл мэндийн яамны “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээ хийх ажлын хэсгийнхэн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Б.Пүрэвсүрэн болон газар хэлтсийн дарга мэргэжилтнүүд оролцлоо.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ЭМДЕГ-ын дэд дарга Б.Пүрэвсүрэн танилцуулга хийлээ.
Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх багцын тусламж, үйлчилгээ зэрэг сэдвүүдээр ТҮЧГ-ын дарга Х.Сувд-Эрдэнэ, БХГ-ын ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн нар тус тус мэдээлэл хүргэж танилцуулга хийлээ.
Энэхүү уулзалтаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, цаашид сайжруулах, үндэсний хариу арга хэмжээг бэхжүүлэх санал, зөвлөмж боловсруулах талаар санал солилцлоо.
ДЭМБ-ын төлөөлөгчид “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн санхүүжилт, хяналт, Эрүүл мэндийн даатгалын цахим системээр хэрхэн хянаж байгаа талаар сонирхон асууж байлаа.
Мөн ДЭМБ-ын төлөөлөгчид ЭМДЕГ-ын албан хаагчдын илтгэлүүдтэй холбоотой асуудлаар харилцан ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.