by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Нэвтрэх, гарахыг хянах хаалтын төхөөрөмж нийлүүлэх үнийн санал авах урилга

2020/05/21    1615 Үзсэн   

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Нэвтрэх, гарахыг хянах хаалтын төхөөрөмж” нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минут-д нээнэ.

Тендер хүлээн авах этгээд: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар.

Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50.000 /тавин мянга/ төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байр, 205 тоот,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,

Утас: 70101107

www.tender.gov.mn

www.emd.gov.mn

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй