by
1800-1363

Мэдээ мэдээлэл

“Капитал” банкан дахь Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөр барагдуулах дарааллыг урагшлуулахаар шийдвэрлэлээ

2020/04/02    1616 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь  2018 онд шинээр байгуулагдаж үйл ажиллагаа явуулснаас хойш “Капитал” банкинд  эрүүл мэндийн даатгалын мөнгөн хөрөнгийг нэмж байршуулаагүй бөгөөд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн шийдвэрээр  тус банкинд өмнө нь байршуулсан байсан сангийн хөрөнгийн төлбөрийг  бүрэн барагдуулах зорилгоор хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, иргэд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байна

Тухайлбал  “Капитал банк”-ны эрх хүлээн авагчид тус банкнаас төлбөр авагч нарт олгох дарааллыг үндэслэлгүй тогтоосныг өөрчлүүлэх тухай гомдлыг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байсан юм.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх  2020 оны 04-р сарын 01-ний өдөр  энэхүү гомдлыг хянан хэлэлцэж  нэхэмжлэгч, хариуцагчдын гаргасан тайлбар болон бусад нотлох  баримтуудыг үндэслэн  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Тодруулбал  Эрүүл мэндийн  даатгалын сангийн “Капитал банк”-нд байршиж, байсан мөнгөн хадгаламжийн  136 113 246 755,60  төгрөгийг  “Банкны тухай” хуулийн 73.1.8-д заасан “Засгийн газар төлөх өр төлбөр, албан татвар” гэсэн дараалалд оруулсныг хүчингүй болгож тус хуулийн 73.1.5-д зааснаар  “даатгагдаагүй хадгаламжийн төлбөр”-ийн дараалалд оруулахыг “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалгалаа.

“Капитал” банкинд байршиж байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг даатгуулагчдын урьдчилан төлсөн нийтийн мөнгөн хөрөнгө болохыг тогтоож,  төлбөр барагдуулах дарааллыг урагшлуулснаар цаашид уг  сангийн хөрөнгийг богино хугацаанд, бүрэн барагдуулах боломж бүрдэх  юм.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй