by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Женев хотод чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулган

2018/05/24    1322 Үзсэн   

Энэ долоо хоногт Женев хотод чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы эхний өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-су-тай хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтаар жил бүрийн 7 дугаар сард тохиодог Дэлхийн Гепатитын өдрийг энэ жил Монгол Улсад 7 дугаар сарын 27-ны өдөр ДЭМБ, Монгол Улсын Засгийн газар хамтран зохион байгуулах асуудлыг баталгаажууллаа. Др.Шин Ён-су ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын Засгийн газраас элэгний В, С вирусын халдвар, түүний шалтгаант элэгний хатуурал, элэгний хорт хавдартай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж хөтөлбөр, үйл ажиллагааг олон улсад сайшаан дэмжиж байгааг тэмдэглэн хэлээд Дэлхийн Гепатитын өдрийг Монгол Улсын Засгийн газартай хамтран үр дүнтэй зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй