by
1800-1363

Мэдээ мэдээлэл

“UpToDate” платформыг эмч мэргэжилтнүүдийн 37 хувь нь ашиглаж эхэлжээ.

2021/01/08    1259 Үзсэн   
Монгол улсын Засгийн газраас дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоод, байгууллагын боловсруулсан эмнэл зүйн удирдамжуудыг нэгтгэсэн “UpToDate” цахим платформыг бүх шатлалын эмнэлгийн эмч, сувилагч, резидент, холбогдох бусад мэргэжилтэн, оюутнуудад хэрэглэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
“UpToDate” платформыг 2020 оны 12 дугаар сараас нэвтрүүлж эхэлсэн бөгөөд уг платформыг хэрэглэх эрх бүхий эрүүл мэндийн байгууллагын баталгаажсан бүртгэлтэй нийт 304 IP хаягийн 37 хувь буюу 112 IP бүртгэлтэй хаягаас нийт 2058 хэрэглэгч бүртгүүлж, олон улсад ашиглагддаг 13 000 төрлийн эмнэл зүйн удирдамж, заавар бүхий мэдээллийн эх сурвалжид хайлт хийн ашигласан байна байна.
Энэхүү статистик тоо нь эрүүл мэндийн салбарын хувьд 2021 онд төлөвлөсөн зорилтот төвшинд хүрч эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүдийн олон улсад оношилгоо, эмчилгээнд гарч буй шинэ арга, аргачлал, сүүлийн үеийн шинэчлэгдсэн эмнэлзүйн удирдамжтай танилцах, суралцах, эмнэл зүйн шийдвэр гаргахдаа ашиглах улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чухал алхам болж байна.
Ийнхүү одоогийн байдлаар “UpToDate” платформыг ашиглаж байгаа хүмүүсийн тоо 2021 онд төлөвлөсөн түвшинд хүрсэн нь манай эмч мэргэжилтнүүдийн дунд уг флатформыг ашиглах хүлээлт, эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй