Даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардал, хүлээгдэж буй гүйцэтгэл, дараа оны төсвийн төсөл, төсөөллийн саналыг хавсралтаар хүргүүлсэн маягтын дагуу байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийг харгалзан боловсруулж, тайлбартай албан бичгийн хамт цахим хэлбэрээр 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд нь тус газрын Бодлого, төлөвлөлтийн газар /chinzorig.b@emd.gov.mn, 99196042/-т, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд нь тухай аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс /тухайн байцаагчийн цахим хаяг/-т материалаа ирүүлэх бөгөөд дараах зүйлийг анхаарвал зохино. Үүнд:
- Тусламж, үйлчилгээний зардлын хүлээгдэж буй гүйцэтгэл, дараа оны төсвийн төсөл, төсөөллийг бүтэн жилээр тооцож, мэдээллийг албан ёсны статистик судалгаанд үндэслэн үнэн зөв, бүрэн гүйцэд оруулах,
- Хэрвээ төсвийн төсөл, төсөөллийн жилүүдэд эмнэлэг, сувиллын барилгад өргөтгөл хийх, орны тоо нэмэх, даатгалаар үзүүлэх тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөсөн бол холбогдох шийдвэр, нотлох баримтыг тодорхой үндэслэл, тайлбарын хамт ирүүлэх зэрэг болно.
Жич: Маягтын загварыг татаж авна уу.
https://www.old.emd.gov.mn/wp-content/uploads/2021/06/Маягт-№1.xlsx