Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд аймаг, нийслэлийн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга, нягтлан бодогч нартай цахимаар хуралдлаа.

Хуралд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон бусад холбогдох нэгжийн дарга нар оролцож үндсэн тусламж, үйлчилгээний 2021 оны 9-р сарын урьдчилгаа санхүүжилт олгох талаар болон үүссэн, өр авлагын талаар танилцуулан Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д “Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэж заасны дагуу тайлант оны үлдсэн хугацаанд өр авлагыг барагдуулах талаар ярилцлаа.
