by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

2020/12/25    3061 Үзсэн   

Liberty Mutual names new chief underwriting officers | Insurance Business

Огноо: 2020.12.25

Тендер шалгаруулалтын нэр: 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж”

Тендер шалгаруулалтын дугаар: ЭМДЕГ/2020-32

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж”-ийг гэрээ шууд байгуулах аргаар худалдан авах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

 

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн (2018, 2019 он) дундаж нь гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ нь санал болгож буй нийт багцын үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй нийт багцын үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 он

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тoo: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онд эсхүл 2020 оны эхний 11 сард хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар, захиалагчийн тодорхойлолтын хамт ирүүлэх,

 

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх:

1.Эрүүл мэндийн яамны

Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрөл

2.Эрчим хүчний яамны

Даралтат савны угсралт засвар/03.4.2/

Дулааны шугам хоолой, ЦТП-ны угсралт засвар /03.5.2/

Даралтанд ажилладаг тоноглолуудын угсралт засвар /03.8.1/ /турбин, насос

г.м/ шаардлага хангасан тусгай зөвшөөрөлтэй байх

 

Тендерийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минутад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 6-р давхарын 602 тоот нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

 

Утас: 1800-1363,

https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1608126021636

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй