by
1800-1363

Мэдээ мэдээлэл

НИЙСЛЭЛ, ОРОН НУТГИЙН ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2018/06/08    3431 Үзсэн   

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

2018 оны 06 сарын 08-ны өдөр

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагЭрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх нийслэл, орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

 

Энэхүү сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд явагдана.

 

Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа, магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөл бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулалтад урьж байна.

 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, орон нутгийн сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд нь тухайн аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасагт доорх баримт бичгийг бүрдүүлж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

 

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн албан хүсэлт;
  2. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн танилцуулга;
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээ, магадлан итгэмжлэлийн батламж болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  4. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байрны гэрээний хуулбар,барилга байгууламжийн зохион байгуулалтын бүдүүвч зураг;
  5. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх багц тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийн жагсаалт,стандарт хэмжил зүйн газраар баталгаажсан гэрчилгээний хуулбар;
  6. Хүний нөөцийн мэдээлэл (нийт ажиллагсдын тоо, хөдөлмөрийн гэрээ, диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар);
  7. Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний биелэлт (Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн хувьд Аймгийн эрүүл мэндийн газрын үнэлгээ) ;
  8. Цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт (интернетийн үйлчилгээний гэрээ, комьпютер, тоног төхөөрөмжийн жагсаалт);
  9. Нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн 2017 оны болон 2018 оны эхний 4 сарын  тайлан (НД-7, НД-8 маягтаар);
  10. Орлогын албан татварын 2017 оны болон 2018 оны 1 дүгээр улирлын тайлан;
  11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр авлагагүй  гэсэн тодорхойлолт ;

 

Сонгон шалгаруулах үйл ажиллагааг ажлын хэсэг нь нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт нээнэ.

 

Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:

Ниислэлд: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байр, 501 тоот өрөө; Тусламж үйлчилгээний чанарын газрын мэргэжилтэн Б.Энх-Аюуш

Орон нутагт: Тухайн аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасаг; Тасгийн дарга

 

                                                   ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй