by
1800-1363

Мэдээ мэдээлэл

28 жилийн дараа Хүүхдийн гэмтэл согогийн тасагт бүрэн засвар хийгдлээ

2019/05/31    1597 Үзсэн   

1991 онд Гэмтэлийн эмнэлэг ашиглалтад орсоноос хойш нэг ч удаа засвар  хийгдээгүй хүүхдийн тасагт өнгөрсөн жил тус төвийн эмч нар салбарын сайдад засвар хийх шаардлагатай болсноо танилцуулсны үр дүнд сайдын багцаас хөрөнгө гаргаж 40 хүүхдийн ортой тасагт бүрэн засвар, тохижилт хийжээ. Сүүлийн үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, ор дэр гээд бүх зүйлийг цоо шинээр шинэчилж өгсөнд эцэг эхчүүд баярлаж талархаж байна.

Уг баярт үйл явдалтай зэрэгцэж үндэсний “ТОДИ” живх үйлдвэрлэдэг компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэмтэл бэртэл авч уг тасагт хэвтэн эмчлүүлж буй амьжиргааны түвшин доогуур, боломж тааруу хүүхдүүдэд  живхны жилийн хэрэгцээг хангаж буйгаа энэ үеэр илэрхийлэв. Мөн юнивишин компаниас хүүхдийн сувгуудаа хөнгөлттөй үнээр бүх өрөөнд байршуулж өглөө

Уг хоёр компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ийм үйлчилгээ үзүүлсэнд  ГССҮТ-ийн хамт олон болон эцэг эхчүүд баяртай байна. Хөдөлгөөнгүй  эмчилгээтэй хэвтдэг хүүхдүүдэд хүссэн хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзэх боломжийг хангаж өгч байгаа юм.

Гэмтэлийн эмнэлэгт тусламж үйлчилгээ авахаар ирж байгаа хүмүүсийн 30-40 хувь нь хүүхдүүд байдаг. Өдөрт уг тасгаар дунджаар 150-160  хүүхэд ирж тусламж үйлчилгээ авдаг байна.  Тиймээс дээрх хүүхдийн тасаг ачаалал ихтэй байдаг учраас засвар хийх шаардлагатай байсан юм.

Монгол улсын хэмжээнд хүүхдийн гэмтэл болон согогын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орчин үеийн мэс заслын болон эвийн аргыг олон улсын эмчилгээний стандартын дагуу чанарын өндөр түвшинд үзүүлдэг. Тус тасагт ажиллаж байгаа эмч, сувилагч нар АНУ, ЯПОН, БНСУ, ФРАНЦ улсад мэргэжил дээшлүүлэн суралцаж, хүүхдийн гэмтэл согогийн нарийн мэргэжлийн тэргүүлэх болон ахлах зэрэгтэй эмч нар ажилладаг. Хүүхдийн тулгуур эрхтний гэмтлүүд, төрөлхийн болон олдмол согогуудыг эвийн болон мэс заслын аргаар эмчилж байна.

Мөн салбарын Сайд энэ өдөр тус төвийн Өдрийн эмчилгээний  үйл ажиллагаатай танилцлаа. Өдрийн эмчилгээ нь ачаалалтай үед шууд тасагт шилжиж орохгүйгээр өдөртөө эмнэлгийн тусламж үйлчилгээгээ аваад явах боломжийг бүрдүүлсэн байгаа юм.
Согтуу хөлчүү гэмтэж бэртсэн гээд хүмүүст үйлчилдэг хэдий ч тусламж үйлчилгээ үүднээсээ эхэлж өнгө зүс нь сайжирч, орчин нөхцөл, эмч нарын чадвар ажилчдынх нь бусдад үзүүлэх харилцаа, хандлага, үйлчилгээний чанар хүртээмж өдөр ирэх бүр сайжирч байгаа.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй