СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2019 оны 05 сарын 28-ны өдөр
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх нийслэл, орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.
Энэхүү сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд явагдана.
Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа, магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөл бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулалтад урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй нийслэл болон орон нутгийн сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд нь өрхийн эрүүл мэндийн төвүүд нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт доорх баримт бичгийг бүрдүүлж, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
- Сонгон шалгаруулалтад оролцох тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн албан хүсэлт (тусламж, үйлчилгээний ямар багцыг үзүүлэх талаар тодорхой дурьдсан байх);
- Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн танилцуулга;
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, магадлан итгэмжлэлийн батламж болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
- Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байрны гэрээний хуулбар, барилга байгууламжийн зохион байгуулалтын бүдүүвч зураг;
- Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх багц тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт, зураг (тухайн байгууллагын удирдлага баталгаажуулсан байх), стандарт хэмжил зүйн газрын баталгаажуулсан гэрчилгээний хуулбар;
- Хүний нөөцийн мэдээлэл (нийт ажилчдын тоо, хөдөлмөрийн гэрээ, диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар);
- Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний биелэлт (Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн хувьд Аймгийн эрүүл мэндийн газрын үнэлгээ);
- Цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт (интернетийн үйлчилгээний гэрээ, комьпютер, тоног төхөөрөмжийн жагсаалт);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны болон 2019 оны эхний 4 сарын тайлан (НД-7, НД-8 маягтаар);
- Орлогын албан татварын 2018 оны болон 2019 оны 1 дүгээр улирлын тайлан;
Сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг нь нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2018 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 10:00 цагт нээнэ.
Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байр, 502 тоот өрөө; Тусламж үйлчилгээний чанарын газрын мэргэжилтэн Ж.Энхбилэг утас 70101116, 99049244.
“Өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах журам”, “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг Татаж авна уу.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР