by
1800-1363

Мэдээ мэдээлэл

2020 оны хагас жилийн даатгалын гэрээний биелэлтэнд үнэлэлт дүгнэлт хийгдэж дууслаа.

2020/07/01    2213 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын энэ оны А/74 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүд даатгалын гэрээний эхний хагас жилийн биелэлтийг улсын хэмжээнд 06 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд дүгнэж дууслаа.

“Даатгалын гэрээ дүгнэх” журмын дагуу бүрэн хангалттай үнэлүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудын гэрээний хугацааг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлж,  гэрээг хангалтгүй үнэлүүлсэн дараах 11 эрүүл мэндийн байгууллагын гэрээг 2020 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс цуцлахаар шийдвэрлэв. Үүнд:

  1. Баянбүрэн эмийн сан
  2. Монос Жанцан салбар
  3. Монос 10 салбар
  4. Монос Орчлон салбар
  5. Монос Натур салбар
  6. Монос Наран салбар
  7. Монос Дүнжингарав салбар
  8. Монос Рапид салбар
  9. Монос Хужирбулан салбар
  10. Увс аймгийн Баян туруун эргэлтийн эмийн сан
  11. Ховд аймгийн Үенч сумын эмийн сан

Гэрээг заасан хугацаанд дүгнүүлээгүй болон журмын дагуу 60-70 оноогоор дүгнүүлсэн дараах эрүүл мэндийн байгууллагын гэрээг түр түдгэлзүүлсэн болно. Үүнд:

  1. Машук ХХК-ийн эмийн сан
  2. Хангайханы Хангарьд ХХК-ийн эмийн сан
  3. Итгэл жам фарма ХХК-ийн эмийн сан
  4. Их өндөр цахир ХХК-ийн эмийн сан
  5. Баянсандент ХХК-ийн шүдний эмнэлэг
  6. Ихэр бумбат ХХК –ийн А дент шүдний эмнэлэг
  7. Миний инээмсэглэл ХХК –ийн шүдний эмнэлэг
  8. Гүрү мандала дент ХХК-ийн шүдний эмнэлэг
  9. Прецидент ХХК-ийн шүдний эмнэлэг
  10. Бүрэн хайрхан сервис ХХК-ийн Луст эмийн сан
  11. Дарх-Уул аймгийн Лонгвей ХХК-ийн Жаргалант эмийн сан
  12. Дархан-Уул аймгийн Мөнхийн тун ХХК-ийн Рашаант эмийн сан
  13. Төв аймгийн Баянжаргалан сумын эрүүл мэндийн төв
  14. Хөвсгөл аймгийн Тариалан сумын эрүүл мэндийн төв
  15. Өвөрхангай аймгийн Асархайрхан ХХК
  16. Баян-Өлгийн аймгийн Хотгор багийн эмийн сан

Түүнчлэн журмын дагуу 70-80 оноогоор дүгнүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудад зөрчил арилгуулах талаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй