ЭМДЕГ-ын Хяналт, шалгалтын газраас даатгалын гэрээ бүхий Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Өөш тур ХХК-ийн “Өөш манхан” сувиллын 2020 онд даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанарт хяналт шалгалт хийв.
Шалгалтаар тус сувилал нь Монгол Улсын стандарт “Сувиллын бүтэц, үйл ажиллагаа MNS5232:2019”-ыг зөрчсөн, хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-г цуцаллаа.