ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮДИЙН АНХААРАЛД
2020-01-22
Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон шүдний эмнэлгүүдтэй 2020 онд хийх Даатгалын гэрээнд шаардлагатай зарим өөрчлөлт орох болсон тул гэрээ байгуулах үйл ажиллагаа 2020 оны 02 дугаар сарын эхний 10 хоног хүртэл хугацаагаар түр хойшлогдсон болно.
Гэрээ байгуулах өдрийг ЭМДЕГ-ын emd.gov.mn цахим хуудас, Фэйсбүүк хаягаар жич зарлана.
Жич: 2019 оны даатгалын гэрээний дүгнэлтээр 71-ээс дээш оноогоор үнэлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд нь даатгуулагчид тусламж, үйлчилгээг хэвийн үзүүлнэ. Харин 70-аас доош оноогоор үнэлэгдсэн болон 2019 оны даатгалын гэрээ дүгнүүлээгүй эрүүл мэндийн байгууллагын ЭМД-ын цахим системд нэвтрэх эрхийг хаасан болохыг анхаарна уу.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР