by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хяналт шалгалт хийлээ.

2019/05/03    1830 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах Сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ гэсэн 4 төрлийн тусламж, үйлчилгээ  иргэд даатгуулагчдад үзүүлж байна.

Уг тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд  “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний хэрэгжилтэд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, холбогдох дүрэм, журмыг үндэслэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу зохион байгууллаа.

Шалгалтад 2018 онд эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 49, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 116, улсын хэмжээнд нийт өрх, сум, тосгоны 165 эрүүл мэндийн төв буюу нийт гэрээ бүхий байгууллагын 56.5 хувь нь шалгалтад хамрагдлаа.

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар, зардлын санхүүжилтийг хянан шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлэн, даатгалын гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллахад мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаа.

ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын хуулийг үндэслэн явуулж буй энэхүү хяналт шалгалтын ажил нь даатгуулагчид үзүүлэх анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ач холбогдолтой юм.


Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй