by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалт

2019/11/20    5637 Үзсэн   

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2019 оны 11 сарын 20-ны өдөр

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх  магадлан итгэмжлэгдсэн төв, орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн сонгон шалгаруулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Энэхүү сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 дүгээр тогтоол  “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”, 2019 оны “Журам, жагсаалт, төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 23 дугаар тогтоолоор баталсан журмын хүрээнд явагдана.

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд нь “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээний дараах багцаар сонгон шалгаруулалтад оролцоно. Үүнд:

  1. Нэгдүгээр багц: зарим сэргээн засах үйлчилгээ
  2. Хоёрдугаар багц: гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ
  3. Гуравдугаар багц: өдрийн эмчилгээ
  4. Дөрөвдүгээр багц: оношилгоо, шинжилгээ
  5. В,С вирусийн илрүүлэг шинжилгээ

Магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөл бүхий төв, орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагууд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт доорх баримт бичгийг бүрдүүлж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн албан хүсэлт (тусламж, үйлчилгээний ямар багцыг үзүүлэх талаар тодорхой дурьдсан байх);
  2. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн танилцуулга;
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээ, магадлан итгэмжлэлийн батламж болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  4. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байрны гэрээний хуулбар, барилга байгууламжийн зохион байгуулалтын бүдүүвч зураг;
  5. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх багц тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт, зураг (тухайн байгууллагын удирдлага баталгаажуулсан байх), стандарт хэмжил зүйн газрын баталгаажуулсан гэрчилгээний хуулбар;
  6. Хүний нөөцийн мэдээлэл (нийт ажилчдын тоо, хөдөлмөрийн гэрээ, диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар);
  7. Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний биелэлт (Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн хувьд Аймгийн эрүүл мэндийн газрын үнэлгээ);
  8. Цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт (интернетийн үйлчилгээний гэрээ, комьпютер, тоног төхөөрөмжийн жагсаалт);
  9. Нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн 2019 оны эхний 10 сарын тайлан (НД-7, НД-8 маягтаар);
  10. Орлогын албан татварын 2018 оны болон 2019 оны эхний хагас жилийн тайлан;
  11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр авлагагүй гэсэн тодорхойлолт;

Сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг нь нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагт нээнэ.

Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байр, 805, 502 тоот өрөө; Бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Н.Уранцэцэг утас 99022367, Тамгын газрын мэргэжилтэн Ц.Туяа утас 99121222

Жич: Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий хөдөөгийн нэгдсэн эмнэлэг болон тосгоны нэгдсэн эмнэлгүүд элэгний хепатитын В,С вирусийн илрүүлэг шинжилгээ хийх хүсэлтээ албан бичгээр ирүүлж болно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй