by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Өнөөдрөөс УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, ГХЯ мэдээллээ нэгтгэн хүргэдэг болжээ. Та бүхэн сошиалаар болон Юнивишний 89 дүгээр сувгаар шууд дамжуулан хүлээн авах боломжтой.

2020/09/09    1221 Үзсэн   

Өнөөдрөөс УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, ГХЯ мэдээллээ нэгтгэн хүргэдэг болжээ. Та бүхэн сошиалаар болон Юнивишний 89 дүгээр сувгаар шууд дамжуулан хүлээн авах боломжтой.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Есдүгээр сарын 7-8-ны өдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 350 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинжилгээг дэлгэрэнгүй танилцуулбал,

-Наймдугаар сарын 27,28-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 95 хүний шинжилгээ

-Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний шинжилгээ

-Сувилалд тусгаарлагдсан 10 хүний шинжилгээ

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний шинжилгээ

-Тандалтын зорилгоор авсан 11 хүний давтан шинжилгээ

-Наймдугаар сарын 20-нд Хонконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 113 хүний шинжилгээ

-Наймдугаар сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 45 хүн мөн ачаа тээврийн 45 жолоочийн сорьцоос коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 310, үүнээс эдгэрсэн 296 буюу 95.4 хувь нь эдгэрсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 9 хүн, гэрийн ажиглалтад 29 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 258 хүн байна. Халдвартын эмнэлэгт өнөөдөр 14 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн найман хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байнга юм.

Өчигдөр Хонконг-Улаанбаатар онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээний хариу маргааш гарна. Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцин орж ирнэ гэсэн ташаа мэдээлэл тарсан. Одоогоор дэлхийд албан ёсны вакцин гараагүй байна. Тэргүүлэх зэрэглэлийн ОХУ, БНХАУ, АНУ-ын үйлдвэрлэгчид хийж байгаа боловч туршилтын шатанд байна. Дууссаны дараа баталгаажуулж, ДЭМБ-ын сертификат авч байж хүлээн зөвшөөрнө. Улс орон даяар вакцин хүлээж авах дэс дараатай ажил явагдана. Үүний дараа худалдаанд гаргах эрхээ авдаг юм. Үйлдвэрлэх эрх, худалдаанд гаргах эрх авах нь дэс дараатай явагддаг.

Монгол Улс бол вакцин оруулах талаар дэс дараатай олон хурал зөвлөгөөнийг хийх ёстой. Ийм хурал болоогүй байна. Сураг нь гараагүй вакциныг, Хятадын вакциныг оруулж ирэх гэж байна, хүмүүст тарих гэж байгаа юм байна гэдэг нь ташаа мэдээлэл гарсан. Хүмүүсийг буруу мэдээлэлд автуулах нь коронавирустэй тэмцэхэд хор уршигтай.

Томуугийн улирал эхэлж байна. Тиймээс вакциныг бид аль хэдийнэ захиалсан. Засгийн газрын захиалгын вакцин, АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэмжлэгээр олгох вакцин есдүгээр сарын сүүлээр Монголд ирнэ” гэлээ.

 

Эх сурвалж: http://itoim.mn/

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй