by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийг “Ерөнхий гэрээ”-ээр нийлүүлэх байгууллагын тендер шалгаруулалтын урилга

2020/06/29    2266 Үзсэн   

Өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийг “Ерөнхий гэрээ”-ээр нийлүүлэх

байгууллагын тендер шалгаруулалтын урилга

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2020, 2021 онд “Ерөнхий гэрээ”-ээр нийлүүлэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран зохион байгуулж байна.

Огноо: 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2020, 2021 онд шаардлагатай өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл

Тендер шалгаруулалтын дугаар: ТХААГ/202006009

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Ерөнхий гэрээгээр Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2020, 2021 онд шаардлагатай өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна. Уг төсөл арга хэмжээ нь дараах багцаас бүрдэнэ.

Үүнд: Багцын мэдээллийг ТШӨХ-ийн ТОӨЗ 1.3-с харах

Тендерийн баримт бичгийг цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татан авч, танилцаж болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй нийт багцын тооцоолсон төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй нийт багцын тооцоолсон төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн систем дэх тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана.

Ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын ижил төстэй ажлын өртгийн дундаж нь санал болгож буй нийт багцын төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх ба гэрээний хуулбар, захиалагчийн тодорхойлолтын хамт ирүүлэх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй байна.

 

Тендерийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутаас өмнө Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан доорх хаягт тендерийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 00 минутад нээнэ.

Ерөнхий гэрээний хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтын арга: “үнийн санал авах”

Ерөнхий гэрээний хүчинтэй хугацаа: 1 жил 6 сар хүртэл

Ерөнхий гэрээний хүчинтэй хугацаанд шинээр Ерөнхий гэрээ байгуулах хүсэлтэй нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч нь тендер шалгаруулалтын шаардлагыг хангасан тохиодолд ерөнхий гэрээ байгуулж болно.

Гадаадын этгээд тендер ирүүлэх: Эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ

АЖИЛЛАГААНЫ ГАЗАР, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо,

Энхтайваны өргөн чөлөө-16А, Засгийн газрын IX байр, 204 тоот

Утас: 263014, 267023

Цахим хаяг: www.tender.gov.mn

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй