by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Энэ удаагийн дугаарын онцлог нь эрүүл мэндийн даатгалын цахим мэдээлэл боллоо.

2019/05/16    2207 Үзсэн   

Үндэсний статистикийн хороо Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын  энэ оны эхний 4 сарын  статистикийн мэдээллээ нийтэд мэдээллээ.

Энэ удаагийн дугаарын онцлог нь  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Цахим шилжилтийн ачаар бий болж буй шинэ статистикийн мэдээ болсон байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчийн жороор хөнгөлөлттэй олгогддог эмийн статистикийг мэдээлжээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2019 оны эхний 4 сарын байдлаар 15.6 тэрбум төгрөг болжээ.

Харин 4 дүгээр сард 3.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 362.5 сая төгрөг (12.6%)- өөр өссөн байна. 2019 оны эхний 4 сарын байдлаар 6.7 тэрбум төгрөгний 533.6 мянган ширхэг зүрх судасны эм борлуулагдсан нь хамгийн их хувийг эзэлж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллээр

1-рт  Зүрх судасны эм
2-рт  Халдварын эсрэг бэлдмэл
3-рт  Ходоод, гэдэсний замын өвчний эм
4-рт  Сэтгэц болон зан үйлийн эмгэгийн эм
5-рт  Жирэмснээс сэргийлэх, дааврын эмийг даатгуулагчид эмчийн жороор авсан статистик мэдээ гарчээ.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй