АХБ-ны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслөөс ЭМДЕГ-тай хамтран аймаг, дүүргийн эрүүл мэндийн даатгалын тасгийн нийт ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулав.
Тус сургалтын үеэр эрүүл мэндийн даатгалын салбарын шинэчлэл, хууль эрх зүйн орчин, стратегийн худалдан авалтын тогтолцоонд шилжих асуудал, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог хөнгөлөлттэй эмийн зохицуулалтыг сайжруулах талаар ,олон улсын эмнэл зүйн удирдамж “UpToDate” платформын танилцуулга зэрэг сэдвүүдээр тус төслийн зохицуулагч Ц.Уранчимэг, төслийн зөвлөх багийн ахлагч А.Батбаяр болон зөвлөх Ж.Гэрэлмаа,С.Дэлгэрэх,Л.Баярцэцэг нар танилцуулга хийж арга зүйн зөвлөгөө өглөө.
Сургалтанд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн оролцож Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчлэлтэй холбоотой эрүүл мэндийн даатгалын байгууллагаас цаашид хэрэгжүүлэх ажилд аймаг,орон нутгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн ажилтнуудын анхаарах асуудлын талаар чиглэл өглөө.