by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

2019/03/22    1853 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ” болон “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин, журам”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн уулзалт хэлэлцүүлгийг 2019 оны 3 сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулав.

Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүд, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцож, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ болон оношийн хамааралтай бүлэг, түүний өртгийн жинд оруулах өөрчлөлтийн талаар санал солилцов.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг 2019 онд шинэчлэн батлахаар ажиллаж байгаа бөгөөд төрийн болон  хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, уламжлалт, сэргээн засах болон рашаан сувиллын үзүүлэх тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй