by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГЭРЭЭ ДҮГНЭЛЭЭ

2018/07/05    2858 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,  эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”, “Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ худалдан авах гэрээ”, “Оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-ний 2018 оны эхний хагас жилийн биелэлтийг улсын хэмжээнд 2018 оны 06 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд дүгнэж, үнэлэв.

2018 онд нийслэлийн 466, орон нутгийн 687, улсын хэмжээнд нийт 1153 эрүүл мэндийн байгууллага даатгалын гэрээ байгуулсанаас 1138 байгууллага гэрээ дүгнэх үйл ажиллагаанд хамрагдлаа.

2018 оны эхний хагас жилийн гэрээг амжилттай дүгнүүлсэн төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай 2018 оны сүүлийн хагас жилийн гэрээ байгуулах ажлыг 2018 оны 07 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулав.

Жич: Дараах эрүүл мэндийн байгууллагуудтай тодорхой шалтгааны улмаас 2018 оны сүүлийн хагас жилд эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулаагүй болно:

  Харъяалал ЭМБ-ын нэр
1  

 

 

Улаанбаатар

Эм Би Жи Мед ХХК-ийн Эм Би Жи эмнэлэг
2 Хангарьд эмийн сан
3 Цацраг эмийн сан
4 Их шүүдэргэнэ эмийн сан (Их шүүдэргэнэ СХД, Их шүүдэргэнэ-2 БГД салбар)
5 Байгаль эх эмийн сан
6 Далай тун эмийн сан
7 Ортопед ХХК-ний “Ортопед” эмнэлэг
8 Би Жи Си Би ХХК-ийн Баялаг-2
9 Баянхонгор Ган зүү эмнэлэг
10 Өмнөговь Цогтцэций сумын Алиман тойром эмийн сан

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй