by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын түр тодорхойлолтоор үйлчилнэ.

2019/04/09    3138 Үзсэн   

Өнөөдөр эрүүл мэндийн байгууллагууд  эрүүл мэндийн даатгалын системд иргэний мэдээлэл  бүртгэгдсэн тохиолдолд  даатгуулагчийн иргэний үнэмлэх,төрсний гэрчилгээ зэрэг тухайн иргэнийг гэрчлэх бичиг баримтыг үндэслэн даатгуулагчид тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Харин даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалд даатгуулсан эсэх нь цахим системийн бүртгэлээр нотлогдоогүй тохиолдолд иргэдэд эрүүл мэндийн даатгалд даатгуулснаас эхэлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийг эдлүүлэх зорилгоор түүний даатгуулсан тухай мэдээлэл  “Эрүүл мэндийн даатгалын цахим систем”-д бүртгэгдэх хүртэлх хугацаанд “Даатгуулагчийн түр тодорхойлолт” хэрэглэх  боллоо.

“Түр тодорхойлолт” нь даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалд даатгуулсныг гэрчлэх баримт бөгөөд  даатгуулагчийн мэдээлэл цахим системд бүртгэгдэх хүртэл ашиглаж болно.

Шинээр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа болон хугацаагаа сунгуулан даатгуулж байгаа болон зарим тодорхойлолт шаардлагатай иргэдэд  9 орон бүхий серийн дугаартай  түр тодорхойлолтыг  Эрүүл мэндийн даатгалын болон  Нийгмийн даатгалын байгууллага оршин суугаа харьяаллын дагуу  олгож байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу төрөөс эрүүл мэндийн даатгалыг хариуцдаг 0-18 насны хүүхдэд түр тодорхойлолт олгохгүй эрүүл мэндийн байгууллагууд төрсний гэрчилгээг үндэслэн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлнэ..

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын  шимтгэлээ өөрөө төлөгч даатгуулагч  шаардлага гарвал иргэний үнэмлэх болон холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн очиж түр  тодорхойлолт авах боломжтой.

Даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд  “Эрүүл мэндийн даатгуулагчийн түр тодорхойлолт”-ыг үндэслэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухайн даатгуулагчид хүндрэл,чирэгдэлгүй үзүүлэх юм.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй