by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх багц сургалтыг зохион байгууллаа

2021/05/21    1067 Үзсэн   
ЭМДЕГ-аас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ЭМД-ын шимтгэл төлөлтийг нэмэгдүүлэх, даатгалын ач холбогдол, үр шимийг таниулах, 2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолын талаар ойлголт, мэдээлэл өгөх багц сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа.
May be an image of 3 people, people sitting, people standing and indoor
Өнөөдөр ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс “Боловсролын мэдээлэл технологийн төв” УТҮГ-ын албан хаагчдад Эрүүл мэндийн даатгалын талаарх нэгдсэн мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө хамгаалах болон ЭМД-ын шимтгэл төлөлттэй холбоотой оролцогчдын сонирхсон асуултуудад хариулж зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.
May be an image of 3 people, people sitting and indoor
Түүнчлэн тус төвийн Ерөнхий менежер Н.Эрдэнэжав уг сургалтаар ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолын талаар нэгдсэн ойлголт авч, нийт ажилчдынхаа эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд туслах үр дүнтэй сургалт болсонд талархаж байгаагаа илэрхийллээ.
Та Эрүүл мэндийн даатгалтай холбоотой сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл ЭМДЕГ-ын лавлах утас 1800-1363 дугаарт холбогдоорой.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй