ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА, ЭМИЙН САНГИЙН ДАРГА, ЗАХИРАЛ НАРТ
Хүсэлт хүргүүлэх тухай
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 12-р сарын 27-ны өдрийн 24-р тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г баталж, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс улс орон даяар даатгалын гэрээ бүхий 1020 эмийн сангаар дамжуулан эмийн үнийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж байна. Жагсаалтад насанд хүрэгчдийн 170 ерөнхий нэршлийн 638 эмийг 20-80% хүртэл, хүүхдийн 59 ерөнхий нэршлийн 174 нийт 812 худалдааны нэрийн эмэнд дунджаар 50-80% үнийн хөнгөлөлт үзүүлж байна.
Уг тогтоолоор батлагдсан эмийн үнийн дээд хязгаарын судалгаа хийж, шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судалж байгаа тул дараах мэдээллийг ирүүлнэ үү. Үүнд
- Байгууллагын албан хүсэлт /эх хувь/
- Хавсралтад байгаа эмийн зах зээлийн үнийн судалгааг гарган ирүүлэх /хавсралт файл ЭМДЕГ-ын вэб хуудсанд байрлуулсан/
- Эмийн бүртгэлд өөрчлөлт орсон тохиолдолд нотлох баримтын хуулбар хувь /бүртгэлийн хугацаа дууссан, сунгуулсан гэх мэт/
- Уг жагсаалтаас хасуулах эмийг тайлбарын хамт
Уг саналыг 2020 оны 06 дугаар сарын 17-ны дотор яаралтай ирүүлж бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.
Эмийн судалгааны маягт файлыг ЭНД ДАРЖ татаж авна уу.
Холбогдох мэдээллийг 99070062 дугаарт холбогдох эсвэл Bum.Munkhjargal@gmail.com хаягаар лавлана уу.