Зөвлөгөөнийг нээж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг “Эрүүл мэндийн даатгалын салбарын 2018 оны ажлын гүйцэтгэл, 2019 онд анхаарах чиглэл” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлийнхээ эхэнд эрүүл мэндийн даатгалын байгууллага байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас иргэд даатгуулагчдад үзүүлсэн тусламж үйлчилгээний зарлагын гүйцэтгэлийн талаар танилцууллаа.
Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо шинжилгээний зардлын 2018 оны гүйцэтгэл , 2019 оны төсвийн талаар дэлгэрэнүй танилцуулж хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар нийт ажилтнуудад үүрэг чиглэл өглөө.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын хуулийн зарим зүйл заалтын хэрэгжилтийг хангахаар 2019 оны төсөвт тусгаж хэрэгжүүлэх хөтөлбөр, шинээр хийх ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж,хэрхэн хэрэгжүүлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага 2019 онд магадлан итгэмжлэгдсэн спорт клубт идэвхтэй хөдөлгөөн,спортоор хичээллэх үйлчилгээний журам, төлбөрийн хэмжээг батлуулах, хэрэгжилтийг хангах, “Эрүүл хүүхэд- Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд шүдний чиглэлийн хувийн эмнэлгүүдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.
Мөн элэгний В,С вирусын илрүүлэг,шинжилгээний оношлуурыг нэгдсэн худалдан авалтаар авч, ӨЭМТ-д дээрх шинжилгээний зардлыг шууд олгох, төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн тарифын ялгааг үе шаттай арилгах, нийт 16 хувийн эмнэлгийн өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ эмнэлгийн хэрэгслийн зардлыг ЭМД-ын сангаас хариуцах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай ярилаа.
Эрүүл мэндийн даатгалын байгууллагын хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлыг нэг болох мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлууд дотор цахим системийг хяналт санхүүжилт, судалгааны чиглэлээр хөгжүүлж судалгаа, нотолгоонд суурилсан бодлогын шинжтэй шийдвэрийг гаргах, байцаагчийн болон даатгуулагчийн гар утасны аппликешнийг хөгжүүлэн нэвтрүүлэх, эрүүл мэндийн даатгалын гэрээг цахим хэлбэрээр хийж шалгах, хянах, цахим гэрээний программыг хөгжүүлэх зэрэг зорилтууд багтжээ.
Мөн иргэд, даатгуулагчдын санал, хүсэлтийг хүлээн авч, зөвлөгөө өгөх, иргэд даатгуулагчдыг хүлээн авах “Хэрэглэгчтэй харилцах төв” /Call center/-ийг байгуулан ажиллуулах зорилтыг дэвшүүлээд байна.
ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг илтгэлдээ 2019 онд эрүүл мэндийн салбарын дэвшүүлсэн 8 зорилтыг онцлон дурьдаж эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн даатгалын салбарын хийж гүйцэтгэх ажлууд тэдгээрийг хэрэгжүүлэхэд нийт ажилтнуудын идэвх оролцоо, үүрэг хариуцлагын талаар чиглэл өглөө.
Мөн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтнууд эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанарын хяналт хийх аргачлал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, “Урьдчилан сэргийлэх үзлэг”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж мэдээ мэдээлэл солилцлоо.
ЭМЯ-ны удирдлага,мэргэжилтнүүд эрүүл мэндийн даатгалын
бодлого чиглэлийн талаар танилцууллаа..