Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин, тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журмын төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн эрүүл мэндийн газар, МХХЭМБНХолбоо, Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Сэргээн засахын нийгэмлэг зэрэг байгууллагуудын төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцов.