by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын алба хаагчид орон нутагт ажиллаж байна

2021/06/04    773 Үзсэн   
ЭМДЕГ-аас томилогдсон ажлын хэсгүүд орон нутаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах ажил үргэлжилж байна. Өнөөдөр ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга Г.Ариунсайхан Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Энэ үеэр төр, хувийн хэвшлийн гэрээт эрүүл мэндийн байгууллагууд, өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд ЭМД-ын хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол, даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн XML програмын талаар сургалт хийж, эмч, мэргэжилтнүүдийн асуултад хариулт өглөө.
Мөн Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баярболд Дархан-Уул аймагт ажиллаж ЭМДХ, Нийгмийн даатгалын хэлтсийн ЭМД-ын орлогын байцаагч болон иргэдийн асуултанд хариулж, чиглэл өгч ажилласан юм.
May be an image of one or more people and indoor
Эрүүл мэндийн газрын удирдлага болон нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч нар , өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл, өөрчлөлт, Up to date платформыг хэрхэн ашиглах , түүний үр дүн, ач холбогдлын талаар сургалт зохион байгууллаа.
May be an image of 6 people, people standing, people sitting and indoor

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй