by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Шинээр 12 Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв тусламж, үйлчилгээ үзүүлнэ

2019/06/25    2318 Үзсэн   

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд 400 гаруй өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв иргэд даатгуулагчдад үзүүлж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэд даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээний хүртэмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт сонгон шалгаруулалт явууллаа.

Уг сонгон шалгаруулалтанд нийслэл болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа магадлан итгэмжлэгдсэн өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвүүд оролцлоо.

Сонгон шалгаруулалтанд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн  “Евро эм”, “Энхагшин”, “Анан”, “Гурванжаргал хайрхан”, “Туул” өрхийн эрүүл мэндийн төвүүд тэнцсэн.

Орон нутгаас Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Дэлгэрмөрөн, Тосонцэнгэл, Түнэл, Цэцэрлэг, Чандмань-Өндөр өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд тэнцэж аймгийнхаа иргэд даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг үзүүлэхээр боллоо.

Мөн Хэнтий аймгаас Жаргалтхаан  сумын өрх, сум, тосгоны  эрүүл мэндийн төв тэнцлээ.

Сонгон шалгаруулалтанд тэнцсэн 12 өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээний тусламж, үйлчилгээ,  оношилгоо, шинжилгээний  тусламж, үйлчилгээг  иргэд даатгуулагчдад үзүүлнэ.

 

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй