by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

2020/06/18    12181 Үзсэн   

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ БҮХИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  АНХААРАЛД

2020-06-10

Эрүүл мэндийн даатгалын гэрээний 2020 оны эхний хагас жилийн биелэлтийг дүгнэх үйл ажиллагаа дараах хугацаанд зохион байгуулагдана. Үүнд:

  1. -“Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ” , “Эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний

2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН биелэлтийг дүгнэх үйл ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын, аймаг /дүүрэг/-ийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн байранд зохион байгуулах ба ААНБ-ын захирал, эмийн сангийн эрхлэгч, даатгалын ажилтан нар биечлэн оролцоно.

  1. Доорхи гэрээний биелэлтийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны дотор 2020 оны эхний хагас жилийн явцын үнэлгээгээр /биечлэн ирэх шаардлагагүй/ үнэлнэ. Үүнд:
  • “Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ” ,
  • “Оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”, “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”,
  • “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ” ,
  • “Гемодиализийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”

Жич: Даатгалын гэрээ дүгнүүлэхэд ЭМИЙН САН, ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮДИЙН бүрдүүлэх материалын жагсаалтыг эндээс татаж авна уу.

Хаяг:  Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 3-р хороо, Чингисийн   өргөн чөлөө

Утас: 1800-1363, 99184445, 99022367

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТАЛЫН ЕРӨНХИЙ  ГАЗАР

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй