by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд /Даатгалын гэрээ дүгнүүлэх тухай/

2020/06/10    5962 Үзсэн   

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ БҮХИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2020-06-10

Эрүүл мэндийн даатгалын гэрээний 2020 оны эхний хагас жилийн биелэлтийг дүгнэх үйл ажиллагаа дараах хугацаанд зохион байгуулагдана. Үүнд:

  1. “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний  2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН биелэлтийг дүгнэх үйл ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын болон аймаг /дүүрэг/-ийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн байранд зохион байгуулах ба ААНБ-ын захирал, эмийн сангийн эрхлэгч, даатгалын ажилтан нар биечлэн оролцоно.
  2. Доорхи гэрээний биелэлтийг 2020 оны 07 дугаар сарын 03-ныдотор 2020 оны эхний хагас жилийн явцын үнэлгээгээр үнэлнэ:/биеэр ирэх шаардлагагүй/
  • “Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”
  • “Оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”, “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”,
  • “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”

“Гемодиализийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”, “Эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ

 

ДААТГАЛЫН ГЭРЭЭ ДҮГНҮҮЛЭХЭД ЭМИЙН САНГИЙН БҮРДҮҮЛЖ ИРЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /өөрчлөлт орсон тохиолдолд/
  2. Тусгай зөвшөөрлийн хуулбар /шинэчлэгдсэн, сунгалт хийгдсэн зэрэг өөрчлөлт орсон тохиолдолд/
  3. Орон тоо баталсан тушаал
  4. Эмийн сангийн эрхлэгчийн мэргэжлийн үнэмлэх, тусгай зөвшөөрлийн хуулбар
  5. 2020 оны 01-05 дугаар сарын НД-ын тайлан НД 7,8 /НДБ-аар баталгаажуулсан байх/
  6. ААНБ-ын татварын тодорхойлолт 2019 оны жилийн эцсийн байдлаар /татварын албаны цахим хуудаснаас хэвлэн авах/
  7. Анхан шатны маягтын бүртгэлийн жагсаалт, хөтөлсөн байдал
  8. Даатгуулагчаас гаргасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг шийдвэрлэсэн байдал
  9. Даатгуулагчдын санал хүсэлт, сэтгэл ханамжийн судалгааны дүн, дүгнэлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
  10. “Даатгалтай эмээр үйлчилнэ” хаяг, Эмийн жагсаалт, ЭМД-ын тухай мэдээллийг ил тод, ойлгомжтой байрлуулсан байдал
  11. Эмийн нэр төрөл, орлого, зарлага, үлдэгдлийн тайлан /Байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулсан байна/, Эмийн үнийн хөнгөлөлтийн програм хангамжийн ашиглалт/
  12. Эм ханган нийлүүлэх байгууллагатай хийсэн гэрээ
  13. Эмийн үнийн дээд хязгаар мөрдөлт, хийсэн судалгаа

Эмийн хангалтыг тооцон гаргасан тооллогын хуудас, дүн, хувь /2020/05/31-ны байдлаар програмаас эхний болон сүүлийн хуудсыг хэвлэн авч ирэх/ Байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулсан байна.

 

Хаяг:  Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 3-р хороо, Чингисийн   өргөн чөлөө

Утас: 1800-1363, 99184445, 99022367

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТАЛЫН ЕРӨНХИЙ  ГАЗАР

 

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй