ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ БҮХИЙ ЭМИЙН САНГУУДЫН АНХААРАЛД
2019-06-20
Эрүүл мэндийн даатгалын байгууллага, эмийн сангийн хооронд 2019 оны эхний хагас жилд байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэх үйл ажиллагаа 2019 оны 07 сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгууллагдах тул эмийн сангууд хавсралтад заасан баримт бичгийг бүрдүүлэн ирж гэрээгээ дүгнүүлнэ үү.
Даатгалын гэрээ дүгнэх байршил:
- Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй даатгалын гэрээ бүхий эмийн сангууд ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН байранд :
- Аймаг, орон нутаг, Багануур, Налайх дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй даатгалын гэрээ бүхий эмийн сангууд ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАСГИЙН БАЙРАНД.
Даатгалын гэрээ дүгнүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг татаж авах.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө
Утас: 70101128 , 99994057, 99184445
Жич: Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, лаборатори, гемодиализи, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрээ хяналт, шалгалтын болон явцын үнэлгээгээр 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор дүгнэгдэнэ.
Нэгдүгээр ажлын хэсэг /Гэрээ дүгнүүлэх эмийн сангийн жагсаалт/
Хоёрдугаар ажлын хэсэг /Гэрээ дүгнүүлэх эмийн сангийн жагсаалт/
Гуравдугаар ажлын хэсэг /Гэрээ дүгнүүлэх эмийн сангийн жагсаалт/
Дөрөвдүгээр ажлын хэсэг /Гэрээ дүгнүүлэх эмийн сангийн жагсаалт/
Тавдугаар ажлын хэсэг /Гэрээ дүгнүүлэх эмийн сангийн жагсаалт/
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР