by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалаар олгогдог хөнгөлөлттэй эмийн асуудлаар уулзалт боллоо

2019/12/06    2515 Үзсэн   

“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээг тогтоох тухай” Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 12-р тогтоолын хэрэгжүүлэх талаар  ярилцаж ЭМЯ болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон холбогдох мэргэжлтнүүд оролцож ярилцаж улмаар Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаас гаргах саналыг судлан, шийдвэрлэх шаарлагатай гэж үзлээ.

Үүний дагуу 12-р сарын 5-ны өдөр холбогдох байгууллагуудын саналыг сонсох уулзалт боллоо. Уулзалтад ЭМДҮЗ-ийн дэд дарга Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн дэд сайд  Л.Бямбасүрэн болон  ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар, Эм үйлдвэрлэл технологийн газар болон ЭМДЕГ-ын төлөөлөл, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны тэргүүн Д.Энхжаргал, тус холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням, Эм хангамжийн холбооны тэргүүн Д.Цэндээхүү болон бусад эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн төлөөлөгчид оролцов.

Уулзалтаар

  • “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээ”-г тогтоох 12-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээ”-г тогтоох тооцох арга аргачлал боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй