Чиглэл хүргүүлэх тухай
Даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ дараах чиглэлийг баримтлан ажиллана уу.Үүнд:
- Даатгуулагч мөн эсэхийг тодорхойлохдоо /health.gov.mn/ сайтаас регистрийн дугаараар шалгаж, даатгуулагч мөн тохиолдолд даатгуулагчаас эрүүл мэндийн дэвтэр шаардахгүй тусламж, үйлчилгээ үзүүлэх.
- Дээрхи сайтаас шалгахад даатгуулагчийн мэдээлэл бүртгэлгүй тохиолдолд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн нотлох баримтыг шаардаж нягтлах нь зүйтэй.
Дээрх чиглэлийг баримтлан даатгуулагчид хүндэтгэлтэйгээр хандаж, чанартай тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлнэ үү.