Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан болон зарим удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ.
Уулзалтад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөх Ц.Уранчимэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газрын дарга Ш.Туул, эм хангамжийн газрын ахлах мэргэжилтэн А.Буяндэлгэр нар оролцож Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр хийгдэж буй ажлууд, эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтын зохицуулалт, эмийн бүртгэлийн програм хангамж, өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт зэрэг асуудлын талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.