ЭМДЕГ эрүүл мэндийн даатгалын салбарт цахим систем нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд “Эмнэлгийн систем” программ хангамж хөгжүүлэгч байгууллагууд эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулан хамтран ажилладаг эрүүл мэндийн байгууллагуудад зориулан цахим системд холбогдох програм хангамжийн талаар нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.
Уг өдөрлөг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байранд өнөөдөр болж байгаа бөгөөд 06-р сарын 29 ний өдрийн 10 цагаас үргэлжлэн явагдана.