by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ЭМД-ЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2018/04/29    2010 Үзсэн   

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцав.
Энэ үеэр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг даатгуулагчаа дээдэлсэн үйлчлүүлэгч төвтэй байгууллага болох зорилт,шинээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийх ажлынхаа талаар танилцуулав.
Мөн сайд Д.Сарангэрэл даатгалыг хүн бүрт хүргэх,даатгуулагчийг чирэгдүүлэхгүй нээлтэй,эргэх холбоотой ажиллахад анхаарлаа хандуулж хэд хэдэн чиглэлд шуурхай ажиллах үүрэг өгөв.
Үүнд: Даатгуулагчдад жороор олгох хөнгөлөлттөй эмээр үйлчлэх ажлыг оновчтой болгож,санхүүгийн зохицуулалтыг зөв хуваарилах ажлыг зохион байгуулах
“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг оновчтой зохион байгуулах
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2 дахь шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулах
Хүн амын дунд зонхилж буй хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх зорилгоор явуулах урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо шинжилгээний багцыг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулах
Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний хяналтыг сайжруулж, цахим мэдээллийн сүлжээнд шилжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахТөр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, гэрээ бүхий хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж улсын эмнэлгийн ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй