by
1800-1363

Мэдээ мэдээлэл

ЭМДҮЗ-ийн 05 дугаар тогтоолын дагуу хяналт хийх, чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

2021/05/17    1455 Үзсэн   
Өнөөдөр ЭМДҮЗ-ийн 05 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журам”-ын дагуу хяналт хийх арга зүйн чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын мэргэжилтнүүд болон орон нутгийн ЭМД-ын хэлтсийн 60 гаруй мэргэжилтнүүд хамрагдсан юм.
May be an image of 1 person, sitting, indoor and office
Өнгөрсөн оны 8-р сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн олон чухал хууль, тогтоомжийг баталж хэрэгжүүлж эхэлсэн.
May be an image of 7 people, screen and text
Тухайлбал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагаа стратегийн худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Энэ хүрээнд ЭМДЕГ-ын тусламж, үйлчилгээний хяналтын бүтэц, үйл ажиллагаа, арга хэрэгслийг тодорхойлон үе шаттай тогтолцоог нэвтрүүлэх шаардлага тулгарч Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журмыг боловсруулан ЭМДҮЗ-ийн 05 дугаар тогтоолоор баталсан юм.
May be an image of 3 people and text
ЭМДЕГ-аас шинээр батлан, хэрэгжүүлж байгаа эдгээр журам, тогтоолуудын хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын албан хаагч, мэргэжилтнүүдэд төрөл бүрийн сургалт, мэдээллийн ажлыг тогтмол явуулж чадавхжуулахад анхааран ажиллаж байна.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй