Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 1/1615 дугаартай албан тоотоор “Нээлттэй тендер шалгаруулалтын журмыг сонгож, тус тендерийн баримт бичгийг хуульд нийцүүлэн боловсруулж, тус газарт мэдэгдсний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах тухай” хариу ирүүлсэн бөгөөд энэхүү зөвлөмжийн дагуу тендерийг явуулах дараахи нөхцөл байдал үүссэн.
Иймд “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийг худалдан авах” ЭМДЕГ/ӨӨТҮ/2018-01 дугаартай тендер шалгаруулалтыг хүчингүй болсныг үүгээр мэдэгдэж байна.
Ажлын хэсэг